Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 12 секунд

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН НҮҮРС ТЭЭВРИЙН МЭДЭЭЛЭЛ ШИЛЭН БОЛОВ

May be an image of 3 people, people sitting and people standing

Ерөнхий сайд хэлж байснаа бодитоор хэрэгжүүлж бүх ард түмэнд нүүрс тээвэрийн мэдээллийг үзэж, хяналт тавих боломжыг бүрдүүлж шилэн болголоо

“Эрдэнэс Монгол” ХХК Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хатуу хучилттай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслэлийн мэдээллийг ил тод нээлттэй болгосон бөгөөд хүссэн иргэн цахимаар танилцах боломжтой боллоо.

“Эрдэнэс Монгол” компани Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км хатуу хучилттай авто замын байнгын бэлэн байдал, бүртгэл мэдээллийг хариуцан ажилладаг.

Тус авто зам дагуу хоёр байршилд 2022 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн дугаар танигч бүхий ухаалаг камерын системийг нэвтрүүлэн хөндлөнгийн хяналтыг сайжруулж эхлээд байна.

Хяналтын камерийн систем байршуулснаар нүүрс тээврийн автомашинууд шалган нэвтрүүлэх цэгийг тойрч гарах, нүүрс тээврийн том оврын автомашиныг жижиг оврын гэж бүртгэх, зарим автомашиныг бүртгэлгүй, хураамжгүй нэвтрүүлэх цаашлаад хууль бус нүүрс тээврийн зөрчлүүд арилах юм.

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН НҮҮРС ТЭЭВРИЙН МЭДЭЭЛЭЛ ШИЛЭН БОЛОВ
ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН НҮҮРС ТЭЭВРИЙН МЭДЭЭЛЭЛ ШИЛЭН БОЛОВ
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.