Өнгөрсөн шөнө Польшийн газар нутаг руу пуужин харвасантай холбогдуулж, НАТО-гийн орнуудын удирдагчид яаралтай хуралдаж байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл одоогийн байдлаар НАТО болон Польшийн засгийн газар Оросыг буруутгахаас зайлсхийсээр байна.
Хоёр хүний аминд хүрсэн энэхүү цохилтыг НАТО-гийн тэргүүн болон Польшийн ерөнхийлөгч "эмгэнэлтэй хэрэг" гэж нэрлэсэн. Тэгвэл хэсэг хугацааны өмнө Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак болсон явдлын үнэн бодит шалтгааныг тогтоох нь чухал гэж мэдэгдлээ.
Эх сурвалж: BBC