Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 13 секунд

Эрдэнэс тавантолгой, Тавантолгой төмөр замтай холбоотой 30 гаруй хүнийг АТГ-аас дайчлан байцаажээ

Open photo

“Эрдэнэс тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, тус компанийн зарим удирдах албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Харин өдгөө Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганбат Эрдэнэс тавантолгой ХК-ийг удирдлагаар хангаж буй. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “нүүрсний хулгайтай тэмцэнэ” гэдгээ мэдэгдсэн.

Тэгвэл өчигдөр /2022.11.16/ өглөө 11:00 цагаас эхлэн шөнийн 02:00 цаг хүртэл АТГ-аас нүүрснийхэнтэй холбоотой 20 гаруй объектод үзлэг нэгжлэг хийж, 30 гаруй хүнийг дайчлан байцаасан гэх мэдээлэл байна.

Энэхүү 30 гаруй иргэд нь Эрдэнэс тавантолгой ХК, Тавантолгой төмөр зам ТӨХК болон гүйцэтгэгч гэрээтэй байгууллагуудын албан тушаалтнууд бөгөөд ихэнхи нь нөлөө бүхий улстөрчидтэй хамаарал бүхий этгээдүүд гэнэ.

Ерөнхий сайдын Нүүрсний бүлэглэлтэй хийж буй тэмцэл эрчимжиж буй сургаар төрийн ордон намын байруудаар бужигнаан үүсээд буй гэх. Нүүрсний бүлэглэл үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаад эхлэв үү ...

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны хурал боллоо
Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны хурал боллоо
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.