Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 57 секунд

Д.Тогтохсүрэн: Нүүрсний хулгайн хэрэг байдаг бол илрүүлэх, хариуцлага тооцох чиглэлээр ажиллаж үр дүнд хүрэх шаардлагатай

May be an image of 1 person

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар өнөөдөр /2022.11.21/ мэдээлэл өглөө

Тэрбээр, "Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталж уул уурхайн бүтээгдэхүүний мэдээлэл, гэрээг ил тод болгох, худалдаалж буй үнэ өртгийг нэмэгдүүлнэ гэж бүлэг тогтлоо. Энэ хуулийг энэ ондоо багтаан батална.

Мөн сүүлийн үед нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг ярьж байна. УИХ-аас хянан шалгах түр хороо ажиллаж байгаа бөгөөд дүн нэгтгэгдэж дуусаагүй байна. Нүүрсний хулгайн хэрэг байдаг бол илрүүлэх, хариуцлага тооцох чиглэлээр Засгийн газар, хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж дорвитой үр дүнд хүрэх шаардлагатай гэж бүлэг үзсэн” гэв.

Монгол бахархалын өдрийг тохиолдуулан пүрэв гарагт бүх нийтээрээ амарна
Монгол бахархалын өдрийг тохиолдуулан пүрэв гарагт бүх нийтээрээ амарна
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.