Монгол Улсын хөгжлийг боомилогч хүчин зүйлсийн нэг нь төр өөрөө болоод буй тул авлига, хүнд суртлыг бууруулж, нээлттэй, цомхон, чадварлаг, хариуцлагатай төрийн албыг бий болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Үүнийг хэрэгжүүлэхэд төрийн албан хаагчид, төрийн байгууллагын ажилтан, албан тушаалтнуудын оролцоо чухал гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.