АНУ-ын 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Twitter компани Дональд Трампын твиттер хаягийг хаасан. Учир нь ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн Д.Трампын дэмжигчид Конгрессын байр руу дайран орж, таван хүний амь үрэгдсэний дараа Twitter компани "хүчирхийллийг цаашид өдөөх эрсдэлтэй тул Д.Трампын хаягийг хаасан" гэж тайлбарласан.
Тэгвэл Twitter компанийн шинэ эзэн Элон Маск АНУ-ын экс ерөнхийлөгч Дональд Трампын хаягийг хаах эсэх талаар санал асуулга явуулж байжээ. Ингээд санал өгсөн хүмүүсийн 51.8 хувь нь Трампыг дэмжиж, 48.2 хувь нь эсэргүүцсэн байна. Судалгаанд 15 сая гаруй хэрэглэгч оролцжээ.
Харин судалгааны үр дүнг Элон Маск тайлбарлахдаа "Ард түмний дуу хоолой бол Бурханы дуу хоолой" гэжээ.
Учир нь Дональд Трампын @realDonaldTrump твиттер хаяг сэргэсэн байна. Сонирхуулахад, Д.Трамп энэ долоо хоногийн эхээр АНУ-ын 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ зарласан юм.