Энэ жилийн Улсын баяр наадмын хүчит 1024 бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын харцага Б.Орхонбаяр ес даван, үзүүрлэж “Улсын арслан” цол хүртсэн.
Улмаар Өвөрхангай аймгийн удирдлагууд хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн юм. Учир нь Улсын арслан Б.Орхонбаярын аав нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул иргэн аж. Тэгвэл Улсын заан Б.Орхонбаяр төрөлх сумынхаа эмнэлэгт 23 сая төгрөгийн үнэ бүхий шүдний иж бүрэн аппаратыг хандивлажээ.