Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 28 секунд

Н.Удаанжаргал БНСУ-аар дамжин АНУ-руу оргон зайлсан байж болзошгүй байгаа аж

Авилгатай тэмцэх газар /АТГ/-аас “Тавантолгой төмөр зам” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг "Богдхан төмөр зам" болон үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх асуудлаар шалгаж байгаа.

Мөн "Тавантолгой төмөр зам” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал нь гадаадад байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанаас өмнө хил гарсан.
Харин Н.Удаанжаргалыг хил давж оргон зайлсан байж болзошгүй гэх мэдээлэл гарч байх үед тэрбээр “Би компанийнхаа инженер техникийн ажилтнуудтай БНСУ-ын Сөүл хотноо Солонгосын "Korea national railway", "Koreal" компаниудтай танилцахаар томилолттой явж байна. Бид Гүро галт тэрэгний СТС диспетчерийн нэгдсэн удирдлагын төв, Коrеаl оператор байгууллага, GTX-A төмөр замын барилгын ажил, галт тэрэгний туннел барих технологийн талаар туршлага судлах зэрэг томоохон зорилготой явж байна" гэдгийг тодотгож байсан юм.

Тэгвэл "Тавантолгой төмөр зам” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалын томилолт дуусаж, эх орондоо ирэх хугацаа болсон ч тэрбээр өнөөг хүртэл Монголд ирээгүй байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Н.Удаанжаргал нь БНСУ-аар дамжин АНУ-руу оргон зайлсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа юм байна.

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг энэ сарын 25-ны өдөр нээнэ
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг энэ сарын 25-ны өдөр нээнэ
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.