Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 49 секунд

ЦЭРГИЙН ДҮРЭМТ ХУВЦАС ӨМСӨХ, БОРЛУУЛАХ, ҮЙЛДВЭРЛЭХ ЭРХГҮЙ ХУВЬ ХҮН, БАЙГУУЛЛАГУУДАД ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ЯВУУЛЖ БАЙНА

Батлан хамгаалахын сайдын тушаалаар Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатараар ахлуулсан ажлын хэсэг буюу Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Цагдаагийн ерөнхий газар, нийслэл, дүүргийн Цэргийн штабаас томилогдсон бүрэлдэхүүн 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 12 дугаар сарын 2-ны өдрүүдэд хяналт, шалгалт явуулж байна.

Тус ажлын хэсгийнхэн харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулдаг компаниуд, цэргийн дүрэмт хувцас худалдан борлуулж буй дэлгүүр, лангуу, хувь хүмүүс, зөвшөөрөлгүй оёдлын цех, үйлдвэрүүдэд хуулийн дагуу шаардлага тавьж, илэрсэн зөрчил дутагдлыг арилган ажиллаж байгаа юм.

Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалт, ЗХЖШ-ын даргын 2021 оны тушаалаар батлагдсан "Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм"-ийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “Монгол Улсын төрийн цэргийн байгууллагуудад алба хааж байгаа офицер, ахлагч, сонсогч, цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчид Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан загварын цэргийн дүрэмт хувцас өмсөж, цол, ялгах тэмдгийг хэрэглэнэ” гэж заасан байдаг. Мөн Цэргийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэг болон Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Цэргийн цолны нэр, тэмдэг, түүний загварыг төрийн цэргийн байгууллагаас бусад төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтан өмсөж, хэрэглэхийг хориглоно” гэж заасан.

Хэрэв хэрэглэсэн тохиолдолд ажлын хэсгийн бүрэлдэхүүн Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 21.3 дахь хэсэгт “Төрийн алба хаагчийн дүрэмт хувцас, цол, таних тэмдгийг хэрэглэх эрхгүй этгээд хэрэглэсэн бол дүрэмт хувцас, цол, таних тэмдгийг хурааж, хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгоно” гэж заасны дагуу арга хэмжээ авч ажиллаж байгааг анхааруулъя.

Цаашдаа Цэргийн цагдаагийн нэгжүүдээс Цагдаагийн байгууллагатай хамтран хяналт шалгалтын ажлыг тогтмолжуулах болно.

Иймд цэргийн дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийг хууль зөрчиж, дур мэдэн хэрэглэж, борлуулж, үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгж, хувь хүмүүс анхаарч, ийм төрлийн зөрчил дутагдал гаргахгүй байх талд анхаарахыг сануулж байна.

БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ

Дэд сайд Б.Солонгоо Шинэ Дели хотноо зохион байгуулагдсан “Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх” сайд нарын 3 дугаар бага хуралд оролцлоо
Дэд сайд Б.Солонгоо Шинэ Дели хотноо зохион байгуулагдсан “Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх” сайд нарын 3 дугаар бага хуралд оролцлоо
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.