Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 54 секунд

 Нийт нутгаар шөнөдөө -40 хэм, өдөртөө -29-34 градус, Улаанбаатар хотод шөнөдөө -39-41 градус, өдөртөө -23-25 градус хүрч хүйтний эрч эрс чангарна.

May be an image of car, snow and road

2022 оны 11 дүгээр сарын 24, 25-нд төв, зүүн аймгуудын нутгаар, 27-28-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, цас багатай нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурна.

цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс

чангарч, 11 дугээр сарын 28-наас эхлэн 12 дугаар сарын 02-ныг хуртэл хугацаанд Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө -42..-47 градус, өдөртөө -29..-34 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -36..-41 градус, өдөртөө -24...-29 градус хүрнэ.

Говийн бус нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -9...-14 градус, бусад нутгаар шөнөдөө -29..-34 градус, өдөртөө - 19...-24 градус хүйтэн байх төлөвтэй байна.

Улаанбаатар хот орчимд 11 дугээр сарын 24, 27, 28-нд цас орж, 28-наас 12-дугаар сарын 01-ний өдрүүдэд хүйтний эрч эрс чангарч, шөнөдөө

Яармаг-Сонгины орчмоор -39...-41 градус, бусад хэсгээр - 32...-34 градус, өдөртөө-23...-25 градус хүйтэн байх төлөвтэй байна.

Дээрх цаг агаарын үзэгдэл нь эрчим хүч, дулаан хангамж, зам тээвэр, хөдөө аж ахуй, сургууль, боловсролын үйл ажиллагааг хэвийн явуулахад ноцтой хундрэл учруулж болзошгүй байгааг анхааруулж байна.

Сурагчдын амралт эхлэх болоогүй байгаа тул бага насны хүүхдүүдээ дулаан хувцаслаарай. Аян замд гарах гэж байгаа бол эрсдэлийг тооцоолж машин техникийнхээ бүрэн бүтэн байдалд сайтар анхаархыг анхааруулж байна.

АНУ-ын иргэн Жак Уэтерфорд, Академич Д.Доржготов нарт “Чингис хаан” одон хүртээв
АНУ-ын иргэн Жак Уэтерфорд, Академич Д.Доржготов нарт “Чингис хаан” одон хүртээв
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.