Орчин үед хууль зүйн шинжлэх ухааны хөгжил нийгмийнхээ хөгжлийн хурдцыг гүйцэх зүй ёсны шаардлага гарч байгаа. Тиймээс 2021 онд хууль зүйн шинжлэх ухаан, аюулгүй байдал, хууль зүй, дотоод хэргийн салбарын эрдэм шинжилгээ, инновацыг хөгжүүлэх, онол, практикт тулгамдсан асуудлыг судалгаанд үндэслэн оновчтой, үр дүнтэй шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү уралдааныг зохион байгуулж эхэлсэн.
Энэ жилийн уралдаанд ирүүлсэн илтгэл, төслийн тоо 2 дахин нэмэгдэж, бүтээлүүдийн чансаа сайжирсанд санаачлагчийн хувьд сэтгэл өндөр байна. Уралдаанд идэвхтэй оролцож, мэдлэг оюунаа сорьсон та бүхэнд амжилт хүсье.