Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 59 секунд

Мөсөн дээр наалдан амьдаараа тарчилж буй цагаан зээрүүдийг аврахаар ажиллаж байна

May be an image of 3 people and body of water

Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан сумын нутгаар 1000 гаруй цагаан зээр нүүдэллэн иржээ. Хээрийн амьтны зарим нь төмөр замын өргөстэй торонд орооцолдсон бол зарим нь гэрийн нохойд бариулж, зарим нь мөсөн дээр унаж амьдаараа наалдан тарчилж буй тухай Даланжаргалан Хамгаалалтын захиргааны дарга Т.Анандпүрэв мэдээллээ.

Тодруулбал, тус сумын Их нартын байгалийн нөөц газрын Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид салхи уруудан ирсэн цагаан зээрийн амийг аварч эх байгальд нь хүргэхээр өдөр шөнөгүй ажиллаж байна. Тэрбээр "Зэрлэг амьтанд ээлгүй шоронжсон нөхцөл энэ амьтны амийг цаазын тавцанд аваачаад удаж буй. Сумын төвийн урд байх өнжсөн нуурын мөсөн дээр наалдсан цагаан зээрийн заримыг аврахаар ажиллаж байна" гэлээ.

ЗГ: “Дарханы төмөрлөгийн үйлдвэр“ ТӨХК-д илэрсэн санхүүгийн зөрчлүүд
ЗГ: “Дарханы төмөрлөгийн үйлдвэр“ ТӨХК-д илэрсэн санхүүгийн зөрчлүүд
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.