Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 20 секунд

Тодруулга: Мөсөн дээр наалдсан 1000 гаруй зээрийг нуураас гаргасан, 40 орчим нь үхсэн байсан

May be an image of 2 people and body of water

Даланжаргалан сумын Их нартын байгалийн нөөц хамгаалалтын захиргааны дарга Т.Анандпүрэв:

"Өчигдөр 08:00 цагийн үед нутгийн иргэнээс мэдээллийг авч мэдсэн. Бид цагийн дараа очиж үзэхэд 1000 гаруй зээр мөсөн дээр наалдаж, зарим нь осгосон байсан. Ойрын өдрүүдэд цаг агаар цочир хүйтэрч байгаагаас гадна идэш тэжээл ховроос шалтгаалж цагаан зээр төв суурин газар руу олноор орж ирж байна. Өчигдөр шөнө 03:00 цагаас хойш хүчтэй шуурснаас болж уруудаж явсан зээрийн сүрэг нуурын мөсөн дээгүүр дайрч гарах үеэрээ хальтирч унасан байна лээ. Учир нь зээр нарийн шовх туурайтай амьтан болохоор мөсөн дээр явах ямар ч боломжгүй. Тиймээс мөсөн дээр унаж, олон цаг байсан зээрийн зарим нь осгож үхсэн, хайрагдсан асуудал гарсан. Өмнө ч ийм тохиолдол гарч байсан. Өчигдрийн хувьд нийт 1000 гаруй зээрийг нуураас гаргахад 40 орчим нь үхсэн байсан" гэв. Өнөөдрийн байдлаар мөсөн дээр наалдсан зээр байхгүй" гэв.

Дархан-Уул аймагт 2,000 тонны багтаамжтай шатахууны нөөцийн сав шатаж буйг унтраахаар ажиллаж байна
Дархан-Уул аймагт 2,000 тонны багтаамжтай шатахууны нөөцийн сав шатаж буйг унтраахаар ажиллаж байна
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.