40 жилийн настай, энэхүү хуучирсан Дулааны станцыг иж бүрэн шинэчлэх шаардлага бий. 2022 оны хувьд бид өр зээл, тавилгүй цементийн борлуулалтаас олсон ашгаараа 1-р зуухандаа их засвар хийж чадлаа. Өнөөдөр гал өгнө. Одоогоор Нүүрсний сарын нөөцтэй, үйл ажиллагаа хэвийн жигд явагдаж байна.
Бид нийгмийн хариуцлагаа нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа сайжруулах зорилгоор 7036-8180 утсаар хэрэглэгчийн санал, гомдолыг шууд авч, шийдвэрлэж байна. Гомдолыг Дулааны станцын дарга, ажилчдын цалингийн урамшуулалтай нь нягт уясан учир тодорхой үр дүн гарна гэж найдаж байгаа.
За ингээд энэ оны шинэ сар эхэллээ, хийсэн ажлаа дүгнэх, алдаа оноогоо цэгнэх, хийх ажлаа төлөвлөх оны сүүлчийн сар…
Бүгдэд амжилт хүсье! Яг 31 хоногийн дараа манай уул уурхай, цемент, шохой, дулаан, төмөр зам, ачаа тээврийн салбаруудыг хамруулсан Цемент Шохой ТӨХК -ийн маань шинэ 40 жилийн түүхийн хуудас эхэлнэ.