Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 45 секунд

Хилийн чанадад байгаа иргэдийн итгэмжлэлийг өнөөдрөөс эхлэн ГХЯ-ны Консулын газраас бус нотариатчаас авдаг болж байна

Хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд цахим нотариатын үйлчилгээг нэвтрүүлсэнтэй холбогдуулан иргэдийн баталгаажуулж илгээсэн итгэмжлэлийг Монгол Улсад хүлээн авах төлөөлөгч нь өөрт ойрхон байрлах аль ч нотариатчаас авах боломжтой боллоо.

Төлөөлүүлэгч иргэн итгэмжлэлийн зүүн доод буланд байрлах QR код болон үсгэн кодыг хүлээн авагчдаа илгээх бөгөөд уг кодоор нотариатч хэвлэж баталгаажуулж өгөх юм.

Арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө үйлдэж гэрчилсэн итгэмжлэлийг ГХЯ-ны Консулын газраас, харин арванхоёрдугаар сарын 1-нээс хойш гэрчилсэн итгэмжлэлийг нотариатчаас хүлээн авахыг тус газраас мэдэгдлээ.

Төрийн банк иргэнээс цаасан лавлагаа, тодорхойлолт шаардахгүй
Төрийн банк иргэнээс цаасан лавлагаа, тодорхойлолт шаардахгүй
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.