Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 24 секунд

Монгол, Улс Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиосон бөгөөд хоёр улсын Засгийн газраас тус ойн хүрээнд 2022 оныг “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил”-ээр зарласан.

Тус ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн даргаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ажилласан юм.

Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны хагас зуун жилийн ойг бүтэн жилийн турш ёслол төгөлдөр, өргөн хүрээнд тэмдэглэж, соёл, урлагийн 100 гаруй арга хэмжээг хамтран зохион байгуулсан бөгөөд хаалтын арга хэмжээг 11 дүгээр сарын 30-ны өдөр Токио хотноо Монгол Улсын Филармонийн дэргэдэх "Морин хуур" чуулгын тоглолтыг амжилттай зохион байгуулснаар өндөрлүүллээ.

Энэ өдөр Японы “NHK” телевизийн их танхимд “Морин хуур” чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ анх удаагаа тоглолт хийж, Японы олон нийтэд морин хуурын гайхамшигт эгшиг аялгууг сонордуулав.

Тус тоглолтыг Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако, Гадаад хэргийн сайд Ё.Хаяши болон Монгол, Японы харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн төр, нийгмийн зүтгэлтнүүд зэрэг нийт 3500 гаруй хүн үзэж сонирхсон юм.

/Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши нар. “NHK” телевизийн их танхим/

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРТ ТУЛГУУРЛАНА
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРТ ТУЛГУУРЛАНА
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.