Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 39 секунд

ШУУРХАЙ: Т.Мөнхбаярын компани ХБ-аас авсан ₮16 тэрбумын зээлээ зориулалтын бусаар ашиглаж, чанаргүй зээлдэгч болсон тул ШАЛГАЖ эхэлжээ

May be an image of 1 person and standing

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын саналаар "Салхит"-ын мөнгөний ордыг эзэмшигч төрийн өмчит “Эрдэнэс Силвер Ресурс” компанийн гүйцэтгэх захирлаар Т.Мөнхбаярыг шууд томилсон гэдэг. Учир нь Т.Мөнхбаяр нь Х.Баттулгатай нэг нутгийн хуурай ах, дүүc бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд нь ч багагүй мөнгө хандивласан гэдэг.

Харин Х.Баттулга Ерөнхийлөгчийн албан тушаалаас буухаасаа өмнө Т.Мөнхбаярт “Хөдөлмөрийн баатар” цол олгосон.

-Т.МӨНХБАЯР “ИМПЕРИАЛ ГОУЛД МАЙНИНГ” ХХК-ИАРАА ХӨГЖЛИЙН БАНКНААС 16 ТЭРБУМЫН ЗЭЭЛ АВЧ, ЗОРИУЛАЛТЫН БУСААР АШИГЛАЖЭЭ-

Тэгвэл Т.Мөнхбаяр нь “Эрдэнэс Силвер Ресурс” компанийн удирдлагаар томилогдохоосоо өмнө “Империал гоулд майнинг” ХХК-иараа Хөгжлийн банк /ХБ/-нд “ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл” зэргээ барьцаанд тавьж, 16 тэрбум төгрөгийн зээл авсан байна.

Гэтэл тус зээлээ зориулалтын бусаар ашиглаж, Сүхбаатар дүүрэгт 500 гаруй м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө худалдан авсан байжээ.

Тодруулбал,“Империал гоулд майнинг” ХХК нь Баянхонгор аймгийн Галуут сум, Сүмбэр багийн нутагт байрлах алтны уурхай ажиллуулдаг бөгөөд "Алт хөтөлбөр"-ийн хүрээнд дээрх зээлийг авсан ч, зээлээ ийнхүү зориулалтын бусаар ашигласан байжээ. Улмаар зээлийн эргэн төлөлтөө хийгээгүйгээс зээл нь чанаргүй зээлийн ангилалд орсон байна.

“Империал гоулд майнинг” ХХК Хөгжлийн банкнаас зээл авах үед тус компанийг Т.Мөнхбаяр удирдаж байжээ

Л.Оюун-Эрдэнэ: Ц.Анандбазар З.Энхболд хоёр нүүрсний мөнгөөрөө Бага тэнгэрийн аманд байшин барьж, тэндээ хор найруулж суудаг шүү
Л.Оюун-Эрдэнэ: Ц.Анандбазар З.Энхболд хоёр нүүрсний мөнгөөрөө Бага тэнгэрийн аманд байшин барьж, тэндээ хор найруулж суудаг шүү
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.