Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны шийдвэрээр өнөөдрөөс эхлэн нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн хэрэгсэл саадгүй зорчих шийдвэр гаргасан. Уг шийдвэр өнөөдрөөс эхлэн албажиж байна.
Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээний 105 чиглэлд 19 аж ахуйн нэгжийн 977 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллаж байна.
Нэгдүгээр эгнээг чөлөөлж байгаатай холбогдуулан өглөөний ачааллийн үе болох 06:30-09:30 цагуудад дундын 23 зогсоолоос нэмэлтээр 52 тээврийн хэрэгсэл, оройны 17:00-19:30 цагуудад дундын 16 зогсоолоос нэмэлтээр 34 тээврийн хэрэгсэл нийт 86 тээврийн хэрэгсэл богино эргэлтээр нийтийн тээврийн үйлчилгээнд нийт 1029 тээврийн хэрэгсэл ажиллахаар болжээ.
Дизель түлшний хомсдол нийтийн тээвэрт нөлөөлж буй талаар зарим ярьж буй. Нийтийн тээврийн үйлчилгээнд түлшээр ажилладаг 826 тээврийн хэрэгсэл 1 өдөрт 134 тн түлш зарцуулдаг. Одоогийн байдлаар түлшний хомсдлоос шалтгаалж үйлчилгээ доголдсон аж ахуйн нэгж байхгүй талаар холбогдох албанаас мэдээллээ.