Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 13 секунд

Нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй сонсгол

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл " Эрх баригч нар хүчин чадлаа шавхаж байгаа дүр төрх харагдаж байна. Хөгжлийн банк, нүүрсний хулгайн араас цуврал хулгай үргэлжилнэ. Энэ хулгайг ил тод болгох гэхээр нөгөө хэсэг нь эсэргүүцдэг дүр зураг үргэлжилж байна.

"Эрдэнэс тавантолгой"-н хувьцааг Монголын ард түмэн эзэмшдэг. Гэтэл хувьцаа эзэмшигчдээсээ мэдээллээ нуудаг байж болохгүй. Мэдээллийг ил болгох хэрэгтэй. Нүүрсний хулгайг эрх баригчид биш өнгөрсөн есдүгээр сард ОУВС-ийн Дэлхийн банкны мэдээлэлд гарсан. "Монгол Улсаас гарч байгаа уул уурхайн баялаг, буцаж орж ирж байгаа орлоготойгоо нийцэхгүй байна. Танай улсын эрсдэлтэй цэг энэ болчихлоо" гэж ОУ-ын байгууллагууд анх сануулж эхэлсэн. АН-ын бүлгээс энэ мэдээллийг нээлттэй болго, тэгэхгүй бол эдийн засаг чинь буруу зүг рүүгээ явчихлаа гэдгийг сануулж, байр сууриа илэрхийлж ирсэн" гэлээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Нүүрсний хулгайн талаар нээлттэй сонсгол хийх шаардлагыг УИХ-ын гишүүд хүргүүлж байгаа. Үүнд АН-ын бүлгийн 6-7 гишүүн гарын үсэг зурсан. Үүнд Д.Бат-Эрдэнэ гишүүн гарын үсэг зурсан. Сүүлийн үед бүх л бурууг АН руу чихэх гэсэн увиагүй үйлдэл гарч байна. Иймээс бид манлайлж орно. 1990 онд цахилгаан станц руу ордог зам дээр шуудай барьсан хүмүүс хөөрхий нүүрс хулгайлдаг байсан. Энэ хүмүүс гэрээ дулаан байлгах гэж тухайн хулгайг хийж байсан. Гэтэл одоогийн хулгайч нар улс орноо зарж байна. Улс орноо дэлхийн шившиг болгож байна. Нүүрсний хулгайг МАН биш ОУВС гаргаж ирсэн" гэсэн юм.

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, түүний туслах Г.Аюулгүй нарыг энэ оны 10-р сарын 06-ны өдөр Авлигатай тэмцэх газраас 48 цагийн хугацаатай саатуулсан.
УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, түүний туслах Г.Аюулгүй нарыг энэ оны 10-р сарын 06-ны өдөр Авлигатай тэмцэх газраас 48 цагийн хугацаатай саатуулсан.
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.