Нүүрсний хулгайн хэрэгт холбогдож эрүүгийн хэрэгт татагдан шалгагдаж байгаа зарим хүмүүсийн нэрийг Засгийн газраас зарлалаа. Үүнд:
1. Эрдэнэс таван толгой компанийн захирал асан Б.Ганхуяг
2. Эрдэнэс таван толгой компанийн захирал асан Д.Ариунболд
3. Эрдэнэс таван толгой компанийн удирдлагын багт ажиллаж байсан н.Отгонжаргал, н.Нурлат
4. Таван толгой төмөр зам ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал
5. Таван толгой төмөр зам ХХК-ийн удирдлагын багийн гишүүд
6. Гаалийн ахлах байцаагч н.Эрдэнэбаяр
7. Хил хамгаалах ерөнхий газрын Гашуун сухайт дахь төлөөлөгч н.Доржжүгдэр
8. Гаалийн хилийн хамгаалах ерөнхий газрын ахлах н.Дэлгэрдалай
Нүүрсний хулгайтай холбоотой нийт эрүүгийн 10 хэрэг үүссэн. Нүүрсний хулгайн хэрэг тээвэр, гэрээ, төмөр зам гэсэн гурван байдлаар үйлдэгдсэн байгааг тогтоосныг ЗГХЭГД Д.Амарбаясгалан зарлалаа.