Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 29 секунд

ЦЕГ: ГАЦУУР МОД ШАТААСАН ИРГЭН МАНСУУРУУЛАХ БОДИС ХЭРЭГЛЭСЭН НЬ ТОГТООГДСОН

Цагдаагийн Ерөнхий Газраас жагсаал цуглаантай холбоотой үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

НЦУГ-ын дарга, бригадын генерал Р.Отгонжаргал "Иргэдийн үзэл бодлоо илэрхийлж буй жагсаал цуглааныг далимдуулж, нийгмийн дэг журмыг бүлэглэн зөрчих, архидан согтуурах, жагсаалын агуулга зорилгыг өөрчлөх үйлдлүүд гарч байна. Мөн өнөөдөр "жагсаалд" бага насны хүүхдийг татан оролцуулах, үймээн самуунд уриалах зэрэг гэмт хэргийн шинжтэй зөрчлүүд илэрсээр байна.

Тухайлбал гацуур мод шатаасан иргэнийг шалгахад мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн нь тогтоогдсон. Дөрвөн иргэн дарагдаж хүнд, хөнгөн хэлбэрээр бэртсэн.

Хэрэгт холбогдсон хүмүүс өдөөн турхирах, төрийн тусгай хамгаалалт бүхий объект руу халдах, гудамж замын хөдөлгөөнийг бүслэн хаах, бусдын зорчих эрхийг хязгаарлах, аливаа байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах нөхцөл байдал жагсаалыг өөр тийш нь хүндрүүлэх хандлагатай байна.

Иймд хууль иргэн бүр үндэсний аюулгүй байдлыг зөрчихгүй болгоомжтой байж бага насны хүүхэд болон залуучуудад анхаарал хандуулж, жагсаалд оролцуулахгүй байхыг албан ёсоор сануулж байна. Төрийн байгууллагаас тавьж буй шаардлагыг биелүүлэх үүргээ ухамсарлахыг сануулж байна" гэлээ.

Сэрэмжлүүлэг: Жагсаалын зорилго өөр тийшээ хазайгаад явчихжээ
Сэрэмжлүүлэг: Жагсаалын зорилго өөр тийшээ хазайгаад явчихжээ
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.