"Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу иргэд үг хэлэх, тайван замаар жагсаал цуглаан хийх эрхтэй. Гэхдээ жагсаалаа хуулийн хүрээнд хийх нь зүй. Гэтэл хуулиас давах, хүчирхийллийн аргад шилжиж буй нөхцөл байдал үүсээд байна. Тиймээс ХЗДХЯ, ЦЕГ-аас иргэдийн эрхийг хүндэтгэж байна. Гэхдээ энэ удаагийн жагсаал цуглаан нь оролцож буй иргэдийн аюулгүй байдлыг хангаагүй, өмнө нь бүртгүүлээгүй. Гэвч архидан согтуурах, жагсаал цуглааны агуулгыг өөрчлөх сэдэл санаа ажиглагдаад байна. Мөн бага насны хүүхдийн татан оролцуулах, үймээн самуунд уриалах, төрийн эрхийг хууль бусаар авах зэрэг байдал ажиглагдаж байна. Жагсаалыг далимдуулж хууль бус үйлдэл хийдэг, хууль бус үйлдлээ далдлах зорилгоор ашиглаж байна. Мөн залуучуудын жагсаалыг төрийн эрх мэдлийг хууль бусаар авахад уриалж буй нөхцөл байдал үүсээд байна. Тиймээс бусдын эрх эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулахгүй оролцохыг уриалж байна. Энэхүү үйл ажиллагаанд оролцож байгаа хүүхдүүдэд асран хамгаалагчид нь анхаарал хандуулах шаардлагатай. Жагсаалд оролцож байгаа зарим иргэд гэмтэх, эрүүл мэндээрээ хохирч болзошгүй байна. Түүнчлэн хууль сахиулагч гэмтэл авсан тохиолдол гарч байгаа юм. Тиймээс хууль бус үйл ажиллагаанд татагдан оролцохгүй байхыг уриалж байна.
Түүнчлэн энэ жагсаал цуглааныг албадан тараах Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Тиймээс жагсаал, цуглаан тараах мэдээллийг бид хүргэж эхэлнэ. Үүний дараа албадан тараана" гэв .