УИХ-ын цахим чуулган үргэлжилж байна.
Хуралдаанд УАБЗ-ийн гишүүд оролцож байгаа бөгөөд Ерөнхий сайд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Эрдэнэс Тавантолгойн хуучин удирдлагууд мөнгө тараасан, жагсаалд уриалсан мөн хэд хэдэн зочид буудалд мөнгө тараасан. Түүнчлэн нүүрсний хулгайчид Засгийн эрхийг хууль бусаар авахыг оролдож байна" гэж мэдээлжээ.
Нүүрсний хулгайчдын нэрсийг ил тод зарлахыг шаардсан залуучуудын жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Жагсаалыг 21 цагаас албан тараах шийдвэр гаргасан. Одоогоор залуус төрийн ордон руу нэвтрэхийг оролдсоор байна.