Тэгвэл эл үйл явдалтай холбоотойгоор Монголын Өмгөөлөгчдийн холбооноос жагсагчдад өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх ажлыг Хүний Эрхийн Үндэсний комисстой хамтран зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар мэдээллээ.
Тус мэдээлэлд, "Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос Өмгөөллийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т “Өмгөөлөгчдийн Холбоо өмгөөлөгчдөөс нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх санал, санаачилгыг дэмжих, тэдгээрийг уялдуулан зохион байгуулах, уг үйл ажиллагаанд нийт өмгөөлөгчдийн оролцоог хангах үүрэгтэй” гэж заасны дагуу 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатарын талбайд болж байгаа жагсаал цуглааныг албан тараах талаар Нийслэлийн Засаг даргын захирамж гарсантай холбогдуулан жагсагчдад өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх ажлыг Хүний Эрхийн Үндэсний комисстой хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна.