Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр тэрбээр "Өчигдөр болсон зүйлийн талаар нуухгүй. Холбогдох мэдээллүүдийг хууль хяналтын байгууллагынхан надад өгсөн.
Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэх нь зүй ёсны асуудал. Өчигдөр тагнуул, цагдаагийн байгууллагынханд хэрхэвч хүч хэрэглэж болохгүй гэдэг даалгавар өгсөн. Тэдний хувьд ч жагсагчидтайгаа ойлголцож, сайн ажилласан. Иймэрхүү жагсаал, цуглааны орой үдэш, харанхуй болоод ирэхээр ашиглах гэсэн, бусдын эд материал руу халдах гэсэн асуудал гардаг.