Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 18 секунд

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ болон Япон Улсад “ажлын айлчлал” биш “төрийн айлчлал” хийсэн нь онцлох үйл явдлаа байсан талаар бид тоймлон хүргэж байсан. 


Энэ удаагийн айлчлалаар Хятадтай “харилцаагаа шинэ эрин үед урагшлуулах” талаар хөндсөн бол, Япон Улстай “Энх тайвны төлөөх тусгай стратегийн түншлэл”-ийг хөгжүүлэх асуудлыг ярьсан юм.

Тэгвэл энэ даваа гарагт Филиппиний Малакананг ордонд тус улсын ерөнхийлөгч Фердинанд Ромуалдез Маркос Жуниор нь шинээр томилогдсон Монгол болон Лаос, Өрнөд Африкт орших Мавритани Улсын элчин сайд нарыг угтаж авсан талаар CNN агентлаг мэдээлжээ.

Тодруулбал, Ерөнхийлөгч Маркос дээрх гурван улстай илүү бат бөх харилцаа тогтоохыг эрмэлзэж буйгаа илэрхийлсэн бол шинээр томилогдож, саяхан итгэмжлэх жуух бичгээ хүлээн авсан Монгол Улсаас Бүгд Найрамдах Филиппин Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Энхбаяр түүнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгыг уламжилж, ирэх оны зургадугаар сараас наймдугаар сар хүртэл айлчлахыг урьжээ.
Хариуд нь Маркос Монголд айлчлахдаа хөдөө аж ахуй, эрчим хүч, боловсролын салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ гэдгээ илэрхийлсэн байна.

Эх сурвалж: cnnphilippines

УПЕГ: Нүүрсний бизнес дагасан авлигын хэргийг прокурор хаагаагүй
УПЕГ: Нүүрсний бизнес дагасан авлигын хэргийг прокурор хаагаагүй
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.