Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 5 секунд

Гашуунсухайт дахь нүүрс тээврийн үйл ажиллагаа ил тод, шилэн болсон“

Улсын Их Хурал(УИХ)-ын Эдийн засгийн Байнгын хорооны хуралдаан өчигдөр болсон.

Энэ үеэр гишүүдийн асуултад хариулахдаа УИХ-ын гишүүн Г.Ганболд "Бөмбөлгийн зөвшөөрлийг боомтын зөвлөл өгдөг. Зөвлөлийн дарга нь Сангийн сайд Б.Жавхлан" хэмээсэн юм.

Тэгвэл энэхүү мэдээллийн дагуу Сангийн яамнаас тодруулахад "Хилийн тухай хуульд Улсын Их Хурлаас 2022 оны наймдугаар сарын 29-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Ингэснээр Хилийн боомтын үндэсний зөвлөлийг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн даргалдаг байсныг Боомтын сэргэлтийн үндэсний хороо болгон өөрчилж, Боомтын сэргэлтийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн даргална гэж тусгасан.

Мөн Гашуунсухайт дахь нүүрс экспортын тээвэрлэлт болон Цагаанхад суурьшлын бүсэд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагууд, тээврийн жолооч нарын үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах зорилгоор "Гашуунсухайт дахь тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохицуулах журам"-ыг Монгол Улсын Шадар сайд, Сангийн сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд нарын 2022 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн хамтарсан тушаалаар баталсан.

Тус журамд туссанаар битүүмжлэгдсэн тээврийн баг буюу /Бөмбөлөгт тээвэр/ үүсгэх ажлыг Гашуунсухайт боомт дахь өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий холбогдох төрийн байгууллагуудаас бүрдсэн Шуурхай штаб хариуцан ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, бөмбөлөгт тээврийг үүсгэх, үйл ажиллагаанд нь улс төрийн албан тушаалтан буюу сайд оролцож шийддэггүй" гэлээ.
Бөмбөлөгт тээвэр үүсгэх асуудлыг Журмын 2.2.1-д заасан үзлэг тооллогын дүн, МХЕГ, ОБЕГ, Гашуунсухайт дахь Хилийн боомтын зөвлөл, “Автотээврийн үндэсний төв ТӨҮГ”-аас тус тус ирүүлсэн халдвар хамгааллын дэглэм, галын аюулгүй байдал, жолооч, тээврийн хэрэгслийн мэдээлэл зэрэгт үндэслэн ирүүлсэн саналын хамт шалгуур зохион байгуулалт дор "Хилийн боомт"-ын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга бөмбөлөгт тээврийн жагсаалтыг баталгаажуулдаг байна.

"Энэхүү журам хэрэгжиж эхэлснээр хилээр гарах хуваарь ил тод нээлттэй болж ААН байгууллагууд тэгш оролцож, халдвар хамгааллын дэглэм сайжирч, өдөрт хилээр гарах тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж, жолооч нарын ая тух, хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдан, нөхцөл байдал эрс сайжраад байна.

Журамд заасны дагуу тээврийн жолооч нар халдвар хамгааллын дэглэмээ сахиж, ХӨСҮТ-ийн тандалтын шинжилгээнд тогтмол хамрагдаж, хилээр экспорт хийхдээ Монгол болон Хятадын талд ПСР шинжилгээг тогтмол өгч "сөрөг" гарсан тохиолдолд гарч байгаа" хэмээн албаны эх сурвалж мөн мэдээллээ.

ШУУРХАЙ: Нүүрс тээвэрт хил нэвтрэх зөвшөөрөл олгосон нэр бүхий 10 албан тушаалтны хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ШУУРХАЙ: Нүүрс тээвэрт хил нэвтрэх зөвшөөрөл олгосон нэр бүхий 10 албан тушаалтны хэргийг шүүхэд шилжүүлжээ.
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.