Нүүрсний хэрэгтэй холбоотой баривчилгааны үеэр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн төрсөн эгч Б.Нарантуяа болон хүргэн ах Д.Пүрэвдорж нарыг мөн баривчилсан. Б.Нарантуяа, Д.Пүрэвдорж нар нь 2019 оныг хүртэл хувийн цэцэрлэг ажиллуулдаг байсан гэх мэдээлэл бий.
Харин 2019 онд цэцэрлэгээс барилгын бизнесрүү орж, тэр дундаа өндөр үнийн дүнтэй тансаг зэрэглэлийн хаус хороолол бариулжээ. Тодруулбал 2019 онд Богдхан уулын Жаргалантын аманд 17 орчим тэрбум төгрөгийн үнэлгээтэй 22 хаус барьж, борлуулжээ.
Б.Ганхуягийн төрсөн эгч 17 тэрбум төгрөгийн өртөг бүхий хаус хороолол барих хэмжээний санхүүжилт “Хишиг арвин индустриал” ХХК-ийн авилгал байх гэсэн таамаг ч байна. Үүнийг хууль зүйн сайдын хэлсэн үг гэрчилнэ.
Х.Нямбаатар:“Б.Ганхуяг нь өөртөө давуу байдал бий болгож, “Хишиг арвин индустриал” ХХК-тай гэрээ байгуулахдаа авлига авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэх шаардлагатай байгаа учраас хойшлуулшгүй ажиллагаа явуулж баривчилсан” /2022.12.08/