Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг өнөөдөр /2022.12.10-ны өдөр/ хүлээн авч уулзжээ.
Хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа боомтуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, сайжруулах асуудлаар тэд санал солилцсон байна.
Засгийн газрын шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Боомтын асуудал эрхэлсэн сайдын ажлыг хавсран гүйцэтгэх болсон. Тиймээс уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хилийн “Хавирга” боомтыг нээх асуудлаар БНХАУ-тай хамтарч ажиллах, энэ хүрээнд цахим хурал зохион байгуулах санал гаргасан аж. Элчин сайд Цай Вэньруй ӨМӨЗО-ы Боомтын хэрэг эрхлэх газарт саналыг уламжилж, хамтарч ажиллахаа илэрхийлсэн байна.
Мөн Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах чиглэлээр авч буй арга хэмжээнд талархаж байгаагаа илэрхийлээд цаашид БНХАУ-тай хамтран ажиллах бүхий л арга хэмжээнд дэмжлэг үзүүлнэ