Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 10 секунд

Ж.Доржсүрэн: 340 мянган тонн нүүрс шатсан нь үнэн

Шадар сайд С.Амарсайхан, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг нар Тавантолгой ХК-ийн тайлантай танилцлаа.
П.Сайнзоригийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар "Тавантолгой" ХК-д Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон билээ.
Энэ үеэр "Тавантолгой" ХК-ийн захирал Ж.Доржсүрэн 340 мянган тонн нүүрс шатсан талаар талбар өглөө.
Тэрбээр "Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд 554 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараасан. Улсын төсөвт 800 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Өнөөдрийг хүртэл 2,3 сая тонн дотоод нүүрс олборлосон. Энэ оны эхний есөн сарын байдлаар 117 мянган тонн нүүрс олборлож, 154 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олсон бол нийтдээ 504 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн. Энэ онд гадаад зах зээл таатай байсан учир борлуулалтын орлого ийнхүү өссөн. Өнгөрсөн хугацаанд 340 мянган тонн нүүрс шатсан нь үнэн" гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар авлигачдын хөрөнгийг хураадаг хуультай болно гэв
УИХ-ын дарга Г.Занданшатар авлигачдын хөрөнгийг хураадаг хуультай болно гэв
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.