Хүний эрхийн Үндэсний Комисс 2022 оны 12 дугаар сарын 04-ны өдрөөс эхлэн жанжин Д.Сүхбаатарын талбайд үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж буй иргэдийн жагсаал, цуглаанд 7 дахь өдрөө ажиглалт, дүн шинжилгээ хийжээ.
ХЭҮК: "Жагсаал, цуглааны үеэр согтууруулах ундаа хэрэглэсэн, нийгмийн хэв журам зөрчиж жагсагчдын болон иргэний нийгмийн ажилчдын биед халдсан асуудал гарч байгаа тул иргэд жагсаж цуглахдаа бусдын эрх чөлөөнд халдаж, нийгмийн дэг журам зөрчихгүй байхад анхаарна уу.
ХЭҮК-оос хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудтайгаа хамтарч хүний эрхийн хэрэгжилтийг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр онцгойлон анхаарал хандуулан ажиллаж байна.
Жагсаал цуглааны үеэр нийгмийн дэг журам зөрчсөн гэх 15 иргэнийг хууль сахиулах байгууллагаас саатуулсан бөгөөд Комиссын гишүүд болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн нар саатуулагдсан иргэдтэй уулзаж, Монголын Өмгөөлөгчийн Холбоотой хамтран хууль зүйн туслалцаа үзүүлж байна.
Түүнчлэн өлсгөлөн зарлаад байсан иргэний биеийн байдлыг Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвтэй холбогдож асууж тодруулахад шинжилгээний хариу өлсгөлөн зарлахад харш гарсан тул өлсгөлөнгөө зогсоох зөвлөгөө өглөө.
Тиймээс ХЭҮК-ын алба хаагчид Түргэн тусламжийн эмч нарын хамт гэрт нь хүргэж өгөх арга хэмжээ авч байна.