ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр нүүрсний асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр өнгөрсөн хугацаанд Гаалийн Ерөнхий Газар, Хил Хамгаалах Ерөнхий Газар, Татварын Ерөнхий Газар, Эрдэнэс Тавантолгой компанийн хийсэн борлуулалт болон бусад хувийн нүүрс борлуулдаг компаниудын тайлан мэдээллийг нэгтгэж, өнөөдөр 15:00 цагаас нарийвчилсан задаргаатай тоон мэдээг хүргэнэ гэдгийг тэрбээр хэлэв.