УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн цахим хуудаснаа нүүрсний хулгайг эсэргүүцсэн жагсаалын талаар сэтгэгдлээ илэрхийлжээ.
Тэрээр, “Нэг хүний засаглалтай болъё гэж авч байна. Бүр Орос шиг хатуу чанга гэх. Хэдхэн хоногийн өмнө Оросод сөрөг хүчний нэг удирдагчийг үзэл бодлоо илэрхийллээ гэж 8.5 жил хорих ял ногдуулсныг тэр жүжигчин залуу мэдэж байгаа байгаа. Тийм засаглалд юун жагсах цуглах эрх бүү хэл үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө ч шалан дээр очно. Хамгийн түрүүнд бараг чөлөөт уран бүтээлчид ажилгүй, орлогогүй болох байх шүү. Хүсэх юм биш” гэжээ.