Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 19 секунд

“Тавантолгой“ ХК-иас Хятадын 27 компани их хэмжээний нүүрс хууль бусаар гаргасан байна

May be an image of outdoors

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-д хийсэн хяналт, шалгалтын талаар ЦЕГ-аас өнөөдөр /2022.12.12/ олон нийтэд мэдээлэл өглөө.

Цагдаагийн байгууллагаас "Тавантолгой" компаниас нүүрс худалдаж авсан аж ахуйн нэгжүүд худалдан авсан нүүрсээ илүү хэмжээгээр экспортод гаргадаг, Гашуунсухайтын боомтоор гаалийн улсын байцаагч, хилийн цэрэг, авто тээврийн байгууллагын албан тушаалтнууд бүлэглэн бүтгэл хяналтгүй гаргаж, хөрөнгө завших, мөнгө угаасан байж болзошгүй гэмт хэргийг шалгасан байна.

Зөвхөн энэ гэмт хэрэгт одоогийн байдлаар 2013-2017 онд Гашуунсухайт боомтоор 296 компанийн 7373 тээврийн хэрэгсэл хоосон гарсан бүртгэлтэй байна.

Улсын хилээр нийт 32230 удаагийн давтамжаар хоосон гарсан гэх бүртгэлтэй байгаа юм. Үүнээс Монгол Улсын аж ахуйн нэгж 19, БНХАУ-ын 27 аж ахуйн нэгжийн "Тавантолгой" ХК-тай гэрээ хийсэн нүүрсний хэмжээнээс 942 мянган тонн нүүрс экспортод илүү гарсан болох нь тогтоогдсон гэлээ.

Өөрөөр хэлбэл, нийт 47 компанийн үйл ажиллагаа тогтоогдоод байна" гэх мэдээллийг өглөө.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн газрын захирал асан Х.Нурлатыг нэг сар цагдан хорихоор болжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн газрын захирал асан Х.Нурлатыг нэг сар цагдан хорихоор болжээ
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.