Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 34 секунд

Г.Азжаргал: Албан тушаалтнууд 5.4 тэрбум төгрөгийн хахуул авсан нь тогтоогдсон

May be an image of road

Нийт албан тушаалтнууд 5.4 тэрбум төгрөгийн хахуул авсан нь одоогоор тогтоогдоод байна.

АТГ-ын дэд дарга Г.Азжаргал АТГ-т шалгагдаж буй нүүрсний хэргийн талаар өнөөдөр /2022.12.12/ мэдээлэл өглөө.

АТГ-аас “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой төмөр зам” компаниудын эрх бүхий албан тушаалтнууд тендер сонгон шалгаруулах, нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах, тээвэрлэх, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл олгох, төмөр замын барилгын ажил гүйцэтгэхдээ бусдад давуу байдал бий болгосон, хахуул авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 7 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Мөрдөн байцаалтын 7 хэрэгт 47 обьектод нэгжлэг хийж, 15 хүнийг баривчлан, 10 хүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авснаас өнөөдрийн байдлаар 6 хүнийг үргэлжлүүлэн хорьж байна.

Нийт 30 хүнийг яллагдагчаар татсанаас

- 7 албан тушаалтныг хахуул авах гэмт хэрэгт

- 16 хүнийг хахуул өгөх гэмт хэрэгт

- 5 албан тушаалтныг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт

- 2 хүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаад байна.

Жагсагчид нүүрстэй холбоотой улстөрчдийн нэрсийг зарлалаа
Жагсагчид нүүрстэй холбоотой улстөрчдийн нэрсийг зарлалаа
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.