Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 46 секунд

Ц.АНАНДБАЗАР: ЯДАРСАН ИРГЭДИЙН ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧДЫН МӨНГӨӨР ТӨЛҮҮЛЭХ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИНА

АТГ-аас өчигдөр нүүрсний хулгайд оролцсон 17 албан тушаалтны нэрийг зарласан. Энэ нэрсийн дунд УИХ-ын долоон гишүүний нэр орсон. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, Б.Баттөмөр, Ш.Раднаасэд, Наранбаатар, Анандбазар нар өнөөдөр АТГ-ын гадаа мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар: "Бид тав нүүрсний хулгайтай холбоогүй. Энэ гүтгэлгийг няцааж, ард түмэнтэйгээ нэгдэн нүүрсний жинхэнэ хулгайчийг олно.

Ядарсан иргэдийн ипотекийн зээлийг нүүрсний хулгайчдын мөнгөөр төлүүлэх хуулийн төсөл өргөн барина.

Унтаж байгаа баавгайг сэрээх нь үүрээ эвдүүлэх аюултай. Бид хулгай хийдэг хүн биш ард түмэнтэйгээ нэгдэж жинхэнэ хулгайчдыг илрүүлнэ" гэв.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны арванхоёдугаар сарын 14-ний өдөр товложээ.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны арванхоёдугаар сарын 14-ний өдөр товложээ.
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.