Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 58 секунд

Зэвсэгт хүчний 40 гаруй эмэгтэй алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд үүрэг

Өмнөд Суданд НҮБ-ын энхийг сахиулах UNMISS ажиллагааны арванхоёрдугаар ээлжид үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны бүрэлдэхүүн тус улсыг зорьжээ.

Тодруулбал, мотобуудлагын батальоны эхний ээлжийн бүрэлдэхүүн арваннэгдүгээр сарын 15-ны өдөр, хоёр дахь ээлжийнхэн арванхоёрдугаар сарын нэгний өдөр явсан бол гурав дахь ээлжийн офицер, ахлагч нар эх орноосоо морджээ. Энэ удаа ажиллагааны газар орныг зорьж байгаа гурав дахь цуврааны бүрэлдэхүүний нэг онцлог нь 40 гаруй эмэгтэй цэргийн алба хаагч нэг дор үүрэг гүйцэтгэхээр явж байгаа аж. Тус батальоны нийт цэргийн алба хаагчдын дотор 90 гаруй эмэгтэй цэргийн алба хаагч сонгон шалгаруулалтад тэнцэж, ажиллагааны өмнөх сургалтад амжилттай хамрагджээ.

Ц.Сэргэлэн: Нүүрстэй холбосон нэр төрөө сэргээлгэж, мөнгөөр нь тойргийн сонгогчдодоо гэр авч өгнө
Ц.Сэргэлэн: Нүүрстэй холбосон нэр төрөө сэргээлгэж, мөнгөөр нь тойргийн сонгогчдодоо гэр авч өгнө
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.