Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 19 секунд

Д.Амарбаясгалан: Төрөөс иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээний үнэлгээг гаргаж, чанарт илүү анхаардаг болно

Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар байгуулагдсантай холбоотой мэдээллийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулав.

2023 оноос Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар ажиллаж эхлэх аж.

Энэ талаар "Бид төрд шинэ уур амьсгал, шинэ өнгө төрх авчрахыг хичээж байна. Энэ хүрээнд Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрыг таван бүлэгт хуваан үзэж байгаа.

Тус газрын үндсэн чиг үүрэг нь үнэлгээ, мониторингийн үйл ажиллагааг явуулахад чиглэнэ. Өөрөөр хэлбэл, төрөөс иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээний үнэлгээг гаргаж, чанарт илүү анхаардаг болно гэсэн үг. Энэ хүрээнд судалгааны ажлыг тогтмол хийнэ.

Мөн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг төрийн бүх түвшинд тавьдаг байя. Ингэхдээ ямар нөхцөл байдал, учир шалтгаанаас үүдэн энэ асуудал үүсэж буйг тогтоодог байя. Иргэд бүрэн мэдээлэлгүйгээс төртэй харилцах харилцаанд зарим хүндрэл үүсэж буй эсэхийг тандан судална. Ингэж судалснаар тодорхой хуулийн өөрчлөлтийг Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтраад өргөн барьж, зарим өөрчлөлтийг хийдэг болно" хэмээн хэлэв.

Хотын менежер Ц.Ганболд 900тн давсыг 400 сая төгрөгөөр худалдан авах гэрээ хийжээ
Хотын менежер Ц.Ганболд 900тн давсыг 400 сая төгрөгөөр худалдан авах гэрээ хийжээ
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.