Тусгай хүчний цэргийн командлалын харьяа Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн байрлалд хичээлийн шинэ байрны нээлт боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, Тусгай хүчний цэргийн командлагч бригадын генерал Б.Баатар болон бусад анги байгууллага, газар хэлтсийн удирдлагууд оролцлоо.
Хичээлийн шинэ байрыг нээж тууз хайчилсны дараа Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн захирагч хурандаа Н.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ "Хичээлийн шинэ байрны тохижилтыг хийж гүйцэтгэхэд гүн туслалцаа үзүүлсэн Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг нарт болон Дархан-Уул аймгийн Засаг дарга, хүчний байгууллагын удирдлагуудад, дэмжиж тусалсан бүх хүмүүст талархал илэрхийлье. ТХЦК-ын цэргийн гэрээт алба хаагчид болон ажилтан алба хаагчид маань шинэ оны босгон дээр стандартад нийцсэн хичээлийн танхимтай болж, сурч боловсрох ая тухтай нөхцөл бүрдэж байгаад баяртай байна. Салбараас дэвшүүлж буй манлайлагч байя гэсэн зорилтын хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлуудын нэгээхэн хэсэг юм. Хичээлийн байраа шинэчилснээр ТХЦК-ын цаашлаад Зэвсэгт хүчний үлгэр жишээ манлайлагч анги байх боломж бид бүхэнд бүрдлээ нийт бие бүрэлдэхүүндээ амжилт хүсье" хэмээсэн юм.
Тус үйл ажиллагаатай холбогдуулж ТХЦК-ын цэргийн гэрээт алба хаагчдын жагсаалын болон гардан тулааны үзүүлэх тоглолтыг хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгч, ангийн бие бүрэлдэхүүнд үзүүлж сонирхууллаа.
Эх сурвалж: Соёмбо редакц