Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 36 секунд

ОХУ-ЫН ЭЛЧИН САЙД НОЁН И.К.АЗИЗОВЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

May be an image of 2 people, people standing and suit

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Искандер Кубарович Азизовын үүрэгт ажил дуусгавар болон, нутаг буцаж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ноён И.К.Азизовыг 2013 оноос хойш Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр улсын харилцаа, тэр дундаа батлан хамгаалахын салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, шинэ шатанд гаргахад дэмжлэг үзүүлж ирсэн явдалд талархал илэрхийллээ. Мөн “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ”-г 2019 онд байгуулахад түүний оролцоо чухал байсан хэмээн цохон тэмдэглэв.

Ноён И.К.Азизов нь Монгол-Оросын харилцаанд батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг гол цөм бөгөөд хоёр улсын цэрэг, цэрэг-техникийн хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгаа хэмээн онцолсон юм.

Уулзалтын төгсгөлд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хоёр улс хоорондын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж “Цэргийн хамтын ажиллагааны төлөө” хүндэт тэмдгээр шагнаж түүний цаашдын ажилд амжилтын дээдийг хүсэн ерөөлөө.

May be an image of 3 people, people sitting and people standing

May be an image of 1 person, sitting, standing and suit

May be an image of 2 people and people standing

No photo description available.

May be an image of 4 people and people standing

ҮБХИС-ИЙН СОНСОГЧИД САЙН ҮЙЛСИЙН АЯНД...
ҮБХИС-ИЙН СОНСОГЧИД САЙН ҮЙЛСИЙН АЯНД...
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.