Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 4 секунд

“ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ”-ИЙНХӨН 12 УДААГИЙН СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Батлан хамгаалахын сайдын дэргэдэх “Иргэний зөвлөл”-өөс Зэвсэгт хүчний 119, 120, 326 дугаар ангийн бие бүрэлдэхүүнд өчигдөр сургалт зохион байгууллаа. Сургалт төлөвлөгөөний дагуу Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор, “Отгонтэнгэр” их сургуулийн багш, чөлөөнд байгаа хурандаа Б.Галиндэв “Эх оронч үзэл, бахархал”, Монгол Улсын Төрийн соёрхолт, хүний гавьяат эмч, анагаах ухааны доктор профессор, Цэргийн төв эмнэлгийн зөвлөх эмч, чөлөөнд байгаа хурандаа Л.Жамбалжав “Цэргийн алба хаагчдын эрүүл мэндийн боловсрол”, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн Ажлын албаны мэргэжилтэн, “Иргэний зөвлөл”-ийн нарийн бичгийн дарга, хошууч А.Октябрь Батлан хамгаалах яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэж, зөвлөлийнхний өмнөө тавьсан зорилго, зорилтыг танилцуулав.

Чөлөөнд байгаа хурандаа Б.Галиндэв “Бид 1990-ээд оноос хувь хүний төлөвшил, ёс суртахууныг шаарддаг тэр нийгэм рүү алхаж орсон. Өнөөдөр бид амьдарч буй нийгмийнхээ цаад мөн чанарыг ойлгох нь чухал. Зах зээлийн нийгэм нь тэр чигтээ өрсөлдөөний талбар. Энэ нь цаанаа хувь хүний эрх чөлөөг дархалж байгаа нэг хэлбэр юм. Тийм учраас гарцаагүй бие хүний төлөвшил онцгой ач холбогдолтой” гээд жишээ татан ярив. Мөн тэрбээр “Залуусын дунд өөртөө үнэнч байх чадвар дутагдаж байна. Тодорхой зорилго тавьсан бол түүндээ хүрэх гэж тэмүүлдэггүй, бэрхшээл тохиолдохоор шантраад буугаад өгчихдөг, бусдын нөлөөнд амархан автдаг гээд олон дутагдал бий” гээд идэр залуус тэр дундаа эх орноо батлан хамгаалах үүрэгтэй офицер, ахлагчийн ёс зүй, харилцаа хандлага ямар байх тухай сонирхолтой лекц тавьсан юм.

Сургалтын төгсгөлд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа Г.Дүнжингарав, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн захирагч, хурандаа Э.Мөнх-Оргил болон Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагч, хурандаа Г.Отгонбаяр нар эрдэмтэн багш, гавьяатуудыг сонирхолтой ярилцлага хийсэнд талархал илэрхийлж, энэхүү үнэтэй сургаалийг ажил, амьдралдаа мөрдлөг болгох нь алба хаагчдадаа уриаллаа. Энэ үеэр ЦДБЭЧ-ын авьяаслаг уран бүтээлчид мөн тоглолтоо өргөн барьсан юм.

БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар баталгаажуулсан удирдамжийн дагуу Батлан хамгаалахын сайдын дэргэдэх Иргэний зөвлөлөөс 2022.12.06-27-ны өдрүүдэд Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүний нийт 12 нэгтгэл, анги байгууллагад богино цаг хугацаанд ийнхүү сургалтыг амжилттай зохион байгуулж дууслаа.

May be an image of 1 person and standing

May be an image of 2 people, people standing and military uniform

ОНЫ ОНЦЛОХ ХҮНЭЭР МОНГОЛЧУУДЫН АНХНЫ ЭМЭГТЭЙ ГЕНЕРАЛ ТОДРОВ
ОНЫ ОНЦЛОХ ХҮНЭЭР МОНГОЛЧУУДЫН АНХНЫ ЭМЭГТЭЙ ГЕНЕРАЛ ТОДРОВ
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.