ЗГ: Гишүүдийн хүүхэд сургалтын төрийн сангийн зээлд
ЗГ: Гишүүдийн хүүхэд сургалтын төрийн сангийн зээлд хамрагдахгүй

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав. Тэрбээр:
-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанд оруулж, дэмжлэг авлаа. Сүүлийн жилүүдэд улстөрчдийн нэр холбогдсон ЖДҮХС, Хөгжлийн банк, цаашлаад сүүрийн нэг сарын хугацаанд маш хүчтэй яригдсан нүүрсний хулгайн гэх хэрэг байна. Тиймээс цаашид улс төрд нөлөө бүхий этгээд гэдэг ангилалд хүрээ хязгаарыг хуулиар шинэчилж тогтооно. Улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн үйл ажиллагаанд хоригдох үйлдэлийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах урьдчилан сэргийлэх тухай хуульд тодорхой тусгалаа. Тиймээс уг хуулийн төслийг боловсруулсан.
Цаашид иргэдийн төрд итгэх итгэлийг сэргээх, төрд ажиллаж байгаа хүмүүсийн ёс суртахууны хэм хэмжээний хүрээ хязгаарыг зөв жишиг тогтооход уг хуулийн төсөл чухал үүрэгтэй.
Улс төрд нөлөө бүхий зарим этгээд:
УИХ-ын гишүүн
Ерөнхий сайд
Засгийн газрын гишүүн
Аймаг нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн эхнэр нөхөр, хамтран амьдрагч, тэдгээрийн хүүхэд.
Улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн хамаарал бүхий хүмүүс дараах эрхээ хязгааруулна.
Төрийн албанд удирдах албан тушаал хашихгүй
Төрөөс хэрэгжүүлж байгаа бүх төрлийн төсөл хөтөлбөрүүд, зээл, хөнгөлөлт, тусламж, гадаад болон дотоод зээлд хамрагдахгүй. Төрийн сангийн хөтөлбөрт хүртэл хамрагдахгүй гэсэн үг.
Төрөөс зарласан бүх хэлбэрийн тендерийн сонгон шалгаруулалтад оролцохгүй байх зохицуулалтыг хуулийн төсөлд орууллаа. Нээлттэй болон хязгаарлагдмал, төр болон хувийн хэвшлийн тендер сонгон шалгаруулалт, цаашлаад концессын гэрээний сонгон шалгаруулалтад өөрсдийн хамаарал бүхий ААН% хуулийн этгээдийн нэрээр оролцохгүй.
Ингэснээр эхний ээлжид тухай хүний аж ахуй эрхлэх эрхэнд халдаж байна гэсэн үг биш.Тухайн хүн компанитай байж болно. Төрийн элдэв тендер, сонгон шалгаруулалтад орох эрх нь нээлттэй. Гагцхүү өөрөө улстөрд нөлөө бүхий албан тушаалд томилогдохоосоо өмнө дээрх хориглолтыг хүлээн зөвшөөрсөн батлагаа гаргасны үндсэн дээр улс төрд нөлөө бүхий албан тушаалд томилогдох эрхээ эдэлнэ.
Өөрөөр хэлбэл, тухайн хүн гэр бүлийн гишүүд болон өөрийнхөө хамаарал бүхий этгээдүүдтэй ярилцсаны үндсэн дээр төрд орох эсэх сонголтоо хийнэ гэсэн үг.
Бусад улс төрд нөлөө бүхий этгээдийн категорит ороогүй ч гэсэн төрийн бусад албан тушаалтнуудын хувьд тухайн ажил мэргэжлийн ёс зүйн дүрмүүдээр давхар хязгаарлалтууд хийгдэх боломжтой. Хуулийн төслийг боловсруулах явцад гадны улс орнуудын төрийн албаны болон сахилга хариуцлагын хууль тогтоомжийг судалж үзсэн. Ази, Европ гэлтгүй энэ төрлийн хязгаарлалтыг хийдэг юм байна лээ.