БНСУ-ын Гадаад хэргийн 2-р дэд сайд И Ду Хүн нь Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзсаныг тус улсын хэвлэл онцолжээ.
Тодруулбал, өчигдөр /2023.01.04/ БНСУ-ын гадаад харилцааны хоёрдугаар дэд сайд нь Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Э.Сарантогосыг хүлээн авч уулзсан бөгөөд энэ үеэрээ “Тус улсын Гадаад хэргийн сайд Пак Жин өнгөрсөн жил буюу 2022 оны наймдугаар сарын 28-ны өдөр /2022.08.28/ Монгол Улсад хийсэн айлчлалын талаар ярилцжээ. Мөн өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон Солонгос-Монголын хамтарсан 6 дахь хороогоор хэлэлцсэн асуудлын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцсан"гэв.
Тодруулбал, хоёр тал Солонгос, Монголын ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээн дэх хамтын ажиллагааг бэхжүүлэх, тэр дундаа Гадаад харилцааны сайд Пак Жинийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр Засгийн газрын нөөцийн хамтын ажиллагааны ажлын хэсэг байгуулах талаар эрчимтэй ярилцсан. санал бодлоо солилцсон аж.