Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 54 секунд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг Ерөнхий газар болгов

Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Шүүх шинжилгээний ерөнхий газрыг байгуулах шийдвэр өчигдөр гарчээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг өөрчлөн байгуулсантай холбогдуулан орон тоо, техник, тоног төхөөрөмж, эд хөрөнгийг Шүүх шинжилгээний ерөнхий газарт шилжүүлэх юм байна.

Тус газрын 2023 оны үйл ажиллагааны зардлыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын энэ онд батлагдсан төсвийн багцад багтаан шийдвэрлэх аж.

Шүүхийн шинжилгээний байгууллага нь эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг илрүүлж бэхжүүлж авах, ул мөр, эд мөрийн баримтад үзлэг, шинжилгээ хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах чиг үүрэгтэй байна.

Д.Амарбаясгалан: Парламентад нийгмийн бүхий л бүтцийн төлөөллийг багтааж, төр иргэн хоёрыг холбосон гүүр болгох шаардлагатай байна
Д.Амарбаясгалан: Парламентад нийгмийн бүхий л бүтцийн төлөөллийг багтааж, төр иргэн хоёрыг холбосон гүүр болгох шаардлагатай байна
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.