“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг наймдугаар сарын 12-14-ний өдрүүдэд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт зохион байгуулсан билээ. Монгол орны соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилготой уг фестивалийг Соёлын яамнаас зохион байгуулсан юм.
Тус наадмын мэргэшсэн шүүгчдийн бүрэлдэхүүн 15 гишүүнтэй бөгөөд ерөнхий шүүгчээр Соёлын өвийн үндэсний төвийн захирал, соёл судлалын ухааны доктор Г.Энхбат ажиллажээ.
Мэргэшсэн болон техникийн шүүгчид шилдэг оролцогчийг шалгаруулахдаа:
- Өвийн язгуур хэв шинж, уламжлалыг илэрхийлсэн байдал,
- Ур чадвар, гүйцэтгэлийг илэрхийлэх байдал,
- Хувцаслалт дэг ёсыг илэрхийлсэн байдал зэргийг харгалзан үзэж үнэлжээ.
Улмаар мэргэшсэн болон техникийн нийт 25 шүүгч, 9,454 үзэгчийн саналаар шилдэг аймаг, өвлөн уламжлагчдыг шагнаж урамшуулсан байна. Үүнд:
- I байр – Хөвсгөл аймаг, батламж, 100,000,000 төгрөг
- II байр – Ховд аймаг, батламж, 70,000,000 төгрөг
- III байр – Дорноговь аймаг, батламж, 50,000,000 төгрөг
- Тусгай байр – Өмнөговь, Дундговь аймаг тус бүр батламж, 20,000,000 төгрөгөөр,
- Соёлын биет бус өвийн 7 ай савын 21 шилдэг өвлөн уламжлагч,
- “Хамгийн олон шавь сургасан, хамгийн өндөр настай, шилдэг өвлөн суралцагч зэрэг 15 өвлөн уламжлагчийг шалгаруулжээ.