Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг гэх газарт байрлах Гацуурт ХХК-ийн газар тариалан, мал аж ахуйн төвийн ажлын байранд ажлаа хийж байсан нэг иргэн амиа алджээ.
Тодруулбал, нэгдүгээр сарын 11-ний өдрийн 17 цагт цагдаагийн байгууллагын тусгай дугаарт баруун гар тасарч, зүүн гар нь гэмтсэн хүн ирж нас барлаа гэх мэдээлэл бүртгэгдсэн байна.
Уг мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад тус сумын нутагт оршин суудаг эрэгтэй 24 настай Ж.Г нь Гацуурт ХХК-ийн будаа бутлуурын хэсэгт ажиллаж байх явцдаа хувцас нь орооцолдож, бутлуурын машинд нь баруун гар нь тасарсан харамсалтай хэрэг гарчээ. Ажлаа хийж байгаад хүндээр бэртсэн ажилтныг сумын эмнэлэгт хүргэж, эмчилгээ хийлгэсэн боловч шархаа даалгүй нас барсан байна.
Уг хэргийг Сэлэнга аймгийн цагдаагийн газарт хэрэг бүртгэл нээн шалгаж байгаа бөгөөд хяналтын камерын бичлэгт үзлэг шалгалт хийж байгаа аж.