Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 51 секунд

“БҮС БА ЗАМ” ЭДИЙН ЗАСАГ, ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМД ЭЛЧИН САЙД Т.БАДРАЛ ОРОЛЦОВ

7 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

Нийтлэгдсэн огноо: 2023.01.11

БНХАУ-ын Байгаль орчны холбооноос 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулсан “Бүс ба Зам” эдийн засаг, хүрээлэн буй орчны хамтын ажиллагааны форумд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал урилгаар оролцож, “Ногоон хөгжилд тулгамдаж буй эрсдэл, сорилт” сэдвээр илтгэл тавьж, Монгол Улсын ногоон хөгжлийн бодлого, тулгарч буй асуудал болон Монгол, Хятад хоёр улсын эдийн засаг, байгаль орчны салбарын хамтын ажиллагааны талаар танилцуулав.

Энэхүү форум нь “Бүс ба зам” ногоон хөгжлийн хамтын ажиллагаа, шинэ загвар, шинэ боломж, шинэ ирээдүй” болон “Торгоны зам ба Их суваг” экологи, соёлын солилцоо, хамтын ажиллагаа, хамтын бүтээн байгуулалт, хамтын хөгжил, хамтын хожил” сэдвийн хүрээнд зохион байгуулагдав.

БНХАУ-ын 12 дахь удаагийн Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн Үндэсний хорооны орлогч дарга Лю Шяофөн форумыг нээж, Хятад улсын Байгаль орчны яамны дэд сайд Жао Инмин үг хэлсэн бөгөөд Гайана Улсын Ерөнхийлөгч Мохамед Ирфаан Али, Олон Улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг /IRENA/-ийн ерөнхий захирал Франческа Ла Камера, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн /UNEP/-ийн Хятад дахь төлөөлөгч Ту Руйхө зэрэг албаны хүмүүс цахимаар болон биечлэн оролцож, үг хэлэв.

Форумын үеэр “Бүс ба Зам” эко-аж үйлдвэрийн хамтын ажиллагааны ажлын хороо байгуулах ёслол болж, албан ёсны гэрчилгээг гардуулсан болно.

С.Чинзориг: Сүүлийн жилүүдэд 1,072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд өгөөгүй. Үүнийг нөхөн олгохоор төсөлд тусгасан
С.Чинзориг: Сүүлийн жилүүдэд 1,072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд өгөөгүй. Үүнийг нөхөн олгохоор төсөлд тусгасан
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.