Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 15 секунд

С.ЧИНЗОРИГ: 2012 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 11-НЭЭС ХОЙШ ТӨРСӨН ХҮҮХЭД БҮРТ ХУВЬЦАА ЭЗЭМШҮҮЛНЭ

мөнгө нарын зураг байж магад

2012 оны 4-р сарын 11-нээс хойш төрсөн хүүхэд бүрт хувьцаа эзэмшүүлж, 2021-2022 оны ноогдол ашгийг нөхөн олгохоор тусгасан.

“Ерөнхий хяналтын сонсголын тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

Тогтоолын төсөлд:

-Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой эрх бүхий байгууллагуудын удирдлага, хяналт, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх, олон нийтийн хяналтыг сайжруулах чиглэлээр УИХ-ын Хянан шалгах түр хорооны үйл ажиллагаатай Засгийн газрын шалгалтын ажлыг уялдуулах,

-Үндэсний баялгийн сангийн тухай, Эрдэс баялгийн бүтээгдэхүүний ил тод байдлын тухай хуулийн төслүүдийг УИХ-д яаралтай өргөн мэдүүлэх,

-1991 онд батлагдсан БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг судлан үзэж, саналаа танилцуулах, төрийн өмчит аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, үр ашгийг нэмэгдүүлэх, байгалийн баялгийн үр өгөөжийг ард түмэнд тэгш, шударгаар хүртээх зорилгоор “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн Монгол Улсын иргэн бүрт шинээр хувьцаа эзэмшүүлэх асуудлыг судалж, танилцуулах,

2021, 2022 онуудад 1072 ширхэг хувьцааны ногдол ашгаа авч чадаагүй иргэдэд хувьцааны ногдол ашгийг нөхөн олгох

-Иргэний мэдээлэл авах эрхийг хангах хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжид үндэслэн аж ахуйн болон хөрөнгө оруулалтын чиглэлийн аливаа оффтейк гэрээ байгуулахгүй байх, улсын нууцад хамааруулахгүй байх, шаардлагатай тохиолдолд УИХ-д танилцуулж, хэлэлцүүлэх,

-”Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас санхүүжүүлсэн оффтейк гэрээний хүрээнд хэрэгжсэн болон хэрэгжиж байгаа төмөр замын бүтээн байгуулалтад хөндлөнгийн аудит оруулах, аудитын дүгнэлтэд үндэслэн санхүүжилтийг үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэх зэрэг тодорхой арга хэмжээ авч, хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгасан байна.

“Зам талбай цэвэрлэх шинэ машин нэг бүрийг 125.7 сая төгрөгөөр авсан“
“Зам талбай цэвэрлэх шинэ машин нэг бүрийг 125.7 сая төгрөгөөр авсан“
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.