Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 45 секунд

ЮНЕСКО-ГИЙН МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ГИШҮҮДИЙН 2022 ОНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛОВ

Нийтлэгдсэн огноо: 2023.01.13

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын Монголын үндэсний комисс (МҮК)-ын гишүүдийн 2022 оны тайлангийн хурал энэ оны 1 дүгээр сарын 13-ны өдөр болов.

Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Б.Батцэцэг хурлыг нээж үг хэлэхдээ 2022 онд Монгол Улс, ЮНЕСКО-гийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрч, бодит үр дүн гарсан чухал жил болж өнгөрснийг цохон тэмдэглэв.

Тэрээр Монгол Улс ЮНЕСКО-д нэгдсэний 60 жилийн ой өнгөрсөн онд тохиож, энэ хүрээнд тус байгууллагын Ерөнхий захирал Одри Азулейг Монголд айлчлуулсан нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг ахиулах, ЮНЕСКО-гийн үйл ажиллагаанд манай улсын оруулж буй хувь нэмрийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг тэмдэглээд, ирэх жилүүдэд илүү оновчтой төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх, ил тод байдлыг сайжруулах, үр нөлөөг дээшлүүлэх, өгөөж нь иргэдэд, нийгэмд бодитойгоор хүрэх, гадаад бодлогын нэг цонхны бодлогын хүрээнд хамтын ажиллагааг өрнүүлэх талаар МҮК-ын гишүүд болох Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Соёлын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Шинжлэх ухааны академи, МОНЦАМЭ агентлаг, Монголын үндэсний номын сан зэрэг хүрэлцэн ирсэн байгууллагын төлөөлөлтэй санал солилцов.

Сайд Б.Батцэцэг 2023 онд МҮК-ын үндэсний хороодын үйл ажиллагааг идэвхжүүлэх, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, ЮНЕСКО-гийн конвенц, Засгийн газар хоорондын хороодын үйл ажиллагаанд дахь манай улсын оролцоог эрчимжүүлэх, тус байгууллагаар дамжуулан улсаа сурталчлан таниулах, ЮНЕСКО-гийн хороо, хөтөлбөрт Монгол Улсын түүхэн дурсгалт, байгалийн цогцолбор газар, түүхэн баримт бүртгүүлэх зэрэг асуудлыг онцгойлон анхаарч, нягт уялдаа холбоотой хамтран ажиллахыг холбогдох салбарын яам, түнш байгууллагуудад уриалав.

Тайлангийн хурлын үеэр ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан тус комиссын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг танилцуулж, комиссын гишүүд 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний төсөлд илүү үр дүнд чиглэсэн, бодитой ажлуудыг хамтран хэрэгжүүлэх талаар саналаа илэрхийлж, эцэслэн батлахаар тогтов.

Экс ерөнхийлөгч Х.Баттулгын хамаарал бүхий этгээдүүд яллагдагчаар татагджээ
Экс ерөнхийлөгч Х.Баттулгын хамаарал бүхий этгээдүүд яллагдагчаар татагджээ
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.