Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 19 секунд

С.Батдөл “7.3 тэрбум төгрөгийн 2 тэрбум нь миний мөнгө“ гэж мэдүүлжээ

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

УБТЗ-ын Тээвэр зохицуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байсан С.Батдөлийг энэ сарын 5-6-нд шилжих шөнө ЭЦГ-аас гэр болон хамаарал бүхий этгээдийн гэрт нэгжлэг хийсэн. Энэ үеэр 7.3 тэрбум төгрөгийг бэлнээр, 4 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ холбогдох бичиг баримтыг хураасан.

Улмаар түүнийг энэ сарын 9-ний өдрөөс нэг сарын хугацаагаар цагдан хорьж буй. Зарим мэдээллийн хэрэгслээр "С.Батдөл нь мөнгөний эздийг нэрлэсэн" гэх мэдээлэл гарсан. Уг мэдээллийн дагуу тодруулахад бодит бус мэдээлэл гэв. Одоогоор бидэнд олдсон мэдээллээр "С.Батдөл мэдүүлгийн үеэр "Миний мөнгө 2 тэрбум нь, үлдсэн мөнгөний талаар өмгөөлөгчтэйгээ зөвлөлдөж байгаад мэдүүлэг өгнө" гэжээ. Өөрөөр хэлбэл 7.3 тэрбум төгрөгийн 2 тэрбум нь С.Батдөлийнх үлдсэн 5.3 нь бусдын мөнгө бололтой.

С.Батдөлийг 2018 оноос эхлэн үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулж олсон орлогоос их хэмжээний татварт ноогдох орлого буюу 700 орчим сая төгрөгийг Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцанд болон өөрийн гэртээ нууж татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд,

Мөн татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийн улмаас олсон орлого болох 7,300,000,000 төгрөгийг мэдсээр байж түүнийг ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 2022 онд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зэргээр өөрчилж байнга тогтвортой мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдэлд нь яллагдагчаар татсан.

С.Батдөлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн нэг дэх хэсэг /Татвараас зайлсхийх/ мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь / Мөнгө угаах/ заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Иргэдийн орон нутагт шилжин суурьших, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарахыг Засаг дарга нарт үүрэг болголоо
Иргэдийн орон нутагт шилжин суурьших, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарахыг Засаг дарга нарт үүрэг болголоо
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.